
Эхнэрийнхээ сонгуулийн үеэр тавьсан өрийг төлөхийн тулд АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон өөрийгөө лотерейн бай шагнал болгохоор шийдсэн тухай NEWSru.com мэдээлэв. Сонгуулийн дараа Хилларид өөрийн гэх үүрэг үлдсэн билээ. Хэдэн сая хүнд илгээсэн цахим шуудандаа ерөнхийлөгч асан хүмүүсийг тэдний гэр бүлийн хамт Нью-Йоркт нэг хоногийг өнгөрөөх шагнал амлажээ. Биллтай нэг өдрийг өнгөрөөх хүсэлтэй хүн дөнгөж таван доллараар лотерей авах ёстой гэнэ.
Ерөнхийлөгчийн тушаалаа өгснөөс хойших долоон жилийн хугацаанд Билл өөрийн дурсамж ба лекцээрээ бараг 100 сая ам.долларын ашигтай ажиллажээ.Гэтэл Хилларийн үлдсэн өр нь 771 мянган ам.доллар байгаа гэнэ. Гэхдээ Клинтоны хосууд өрөө сонгогчдоор төлүүлэх хүсэлтэй ажээ.
Билл Клинтон энэ жилийн дотор хоёр дахь удаагаа өөрийгөө лотерейны шагнал болгож байна. “Хилларид та тусламжийн гараа сунгахад бэлэн байна уу?” гэж Билл захидлаа эхлүүлжээ.