Аливаа хэвлэл мэдээллийн байгууллагын, тэр тусмаа өдөр тутмын сонины хувьд он оны ажлаа дүгнэн шилдэг бүтээлийн эзнээ тодруулах нь тухайн жилийнхээ ажлыг дүгнэх хамгийн сэтгэл догдлом, үнэ хүндтэй бөгөөд, сэтгүүлчдийн хувьд Оны шилдэг нийтлэл гэдэг сэтгүүлзүйн салбарын эрхэм дээд нь болдог. Тийм ч учраас сэтгүүлчид ямар ч одон, медаль шагналаас илүүтэй Оны шилдэг нийтлэлийн эзэн хэмээх шагналыг эрхэмлэн дээдэлдэг билээ. Тиймээс “Ардын эрх” сонин 2000 дахь дугаартаа он оны шилдэг бүтээлийн эздээ эрхэмлэн нэрлэж байна. Найман жилийн шилдэг бүтээлийн эздийн нэрс, бүтээлүүд магадгүй уншигч танд хэзээний танил санагдах байх. Басхүү олон биш он жилүүдийн өмнө шилдгээр нэрлэгдсэн энэ бүтээлүүд тухайн жилийнхээ, тухайн үеийнхээ үйл явдал, нийгэмд тулгамдаж байсан асуудал, нийгмийг сэрээж байсан сэтгүүлчийн бүтээлийг танд эргүүлэн санагалзуулах буй за.
Шинээр дахин мэндлэн төрж, туршилтын дугааруудаа өргөн барьж байсан “Ардын эрх” сонин 2005 онд анхны шилдэг бүтээлийн эздээ зарлан тунхаглан зарласан гэж хэлж болно. “Төрийн бус түмний хэвлэл” гэсэн уриатай “АЭ” эхний хуудсуудаараа нийгэмд тулгамдаж буй хурц асуудлуудыг хөндөн тавьж, ард түмний дуу хоолойг илэрхийлэгч гэдгээ тунхаглан зарласан билээ. Шинэхэн “АЭ” сонины 2005 оны Шилдэг нийтлэлийн эзнээр Тоймчдын албаны дарга, сэтгүүлч Лувсанбямбын Мөнхбаясгалан “Урлагийн үнэт бүтээлийн мөрөөр” эрэн сурвалжлах цуврла нийтлэл, сурвалжлага, “Орхимж захиа орооцолдох цагаар”, “Хүүхдийн мөнгөнөөс ботгоны мөнгө хүртэл”, “Төрийн буулт хийх цаг”, “Хавар залуу нас, эрх чөлөөг хүснэ” нийтлэлүүдээрээ хүртлээ. Түүний “Урлагийн үнэт бүтээлийн мөрөөр” цуврал сурвалжлага урлагийн бүтээлүүд хулгайн замаар алдагдаж байгаа талаар анхлан хөндөгдөж, өдгөө ч энэ сэдэв үргэлжилсээр, анхаарал татах, эмзэг бөгөөд халуун сэдэв хэвээр байгаа. Энэ жилийн Оны шилдэг нийтлэлийн тусгай шагналын тоймч А.Алтантуяа “Голланд өвчинд нэрвэгдсэн Монгол Улс”, “Эйн Рэдийн монгольчлогдсон хувилбар буюу эдийн засгийн фашизм” нийтлэлээр хүртлээ. Тухайн үед олонхийн төдийлөн сайн мэдэхгүй байсан уул уурхайн баялагтай орнуудад тохиолддог Голланд өвчний талаар “АЭ” анхлан анхааруулгын харанга дэлдэж, өдгөө энэ өвчний талаар бүх монголчууд төдийгүй, Монгол Улсад нэгэнт илрээд байгаа эмгэгээс ангижрах талаар хурцаар хөндөгдөж, анхааруулга үргэлжилсээр байгааг сануулах юун.
Сэтгүүлчид төдийгүй улстөрч, эдийн засагч, эрдэмтэн, судлаачдын сэтгүүлчдийн орон зайд мөр зэрэгцэн өрсөлдөх нийтлэлийг Зөвхөн манай хуудаснаа хэмээх нүүр буландаа тогтмол хэвлэдэг болсон “АЭ”-гийн бас нэг онцлог. Тэр ч хэрээр Монголын нэртэй улстөрч, эдийн засагч, судлаач, эрдэмтэн хуульчид хийгээд иргэд “АЭ”-ийн индрийн зочид, хэвлэн нийтлэгчид болсон. Тийм ч учраас “АЭ” нийтлэлчдээсээ Оны шилдэг бичлэгийн эзнийг тодруулах уламжлалыг тогтоосон юм. Энэхүү өвөрмөц содон бөгөөд үнэ хүндтэй шагналын анхны эзэн нь өдгөөгийн Монгол Улсын баатар Эрдэнийн Бат-Үүл. Энэхүү шагналыг түүний “Монголын ардчилалд одоо л бодит аюул тулгарч байна” цуврал нийтлэлд олгосон бөгөөд энэхүү дөрвөн цуврал нь тухайн үедээ нийгэмд хамгийн их шуугиан мэтгэлцээн тарьж, олон нийтийн хэлэлцүүлэг болж байсан юм.
Харин 2006 оны гадны нийтлэгчдийн буюу улстөрч, эдийн засагч, эрдэмтдийн манай хуудаснаа зориулан бичиж, олон нийтэд хүргэсэн олон гайхамшигт нийтлэлүүдээс тухай үеийн хуульч, докторант, өдгөөгийн УИХ-ын гишүүн, Хууль зүйн яамны сайд Х.Тэмүүжин “Романтик хортнууд ба эрх чөлөөний хулгай”, “Монголыг тархи гоожиж байна” нийтлэлүүдээрээ хүртлээ. Түүний олон нийтлэл “АЭ”-ийн хуудсаар дамжин олон нийтэд хүрсэн билээ. Мөн энэ жилийн шилдэг нийтлэлийн эзнээр манай байнгын, нэр хүндтэй нийтлэлч болсон филисофийн ухааны доктор Балдандоржийн Батчулууны “Би өөрийгөө мэдэж болох уу ноён төрөө”, “Орчин үеийн урлагийн философи”, “Болдогсон бол энэ авлигыг чононооч дутахгүй хэмлэхсэн” нийтлэлүүдээрээ шалгарлаа. Хувь хүний эрх чөлөөний үзэл гол нийтлэлч болсон түүний олон сайхан нийтлэлүүд манай хуудаснаа заларсан гэдгийг тэмдэглэхэд таатай байна.
Редакцийн буюу сэтгүүлчдийн хувьд мөнхийн өрсөлдөөн болдог Оны шилдэг нийтлэлээр 2006 онд тоймч Анандын Алтантуяагийн “Алтны мангасууд хаачих вэ”, “Шилэн тагаа сөхөөч”, “Үнээнүүд минь тугаллаад байгаа”, “Миний мэдэхгүй эдийн засаг буюу хэрэглээний сагс” эдийн засгийн нийтлэлүүд нэрлэгдсэн юм. Уран бүтээлийн олз омог арвин ардын эрхчүүд энэ жил Шилдэг бичлэгийн тусгай шагналын гурван эзнээ тодруулсан баяр дүүрэн он байлаа. Шилдэг бичлэгийн тусгай шагналыг
“АЭ” сонины орлогч эрхлэгч, сэтгүүлч Дангаасүрэнгийн Нарантуяа “Ялагдал дагуулсан ялалт”, “Хэзээ нэгэн цагт монголын тэрбумтнуудын натрыг уншихсан”, “Цэрмаагийн турсан, Дагдангийн эхнэр таргалсныг ярья” сэтгүүл зүйн онцгой бүтээлүүдээрээ
Тоймч Дамжингийн Оюунцэцэг “Ацан шалаан дунд хавчуулагдсан Монголын гадаад бодлого”, “Монголд ажилгүй байх нь сайхан”, “Монголын ардчилалд өгсөн уруудахын салаа замд ирлээ” улстөрийн нийтлэлүүд
Эдийн засгийн мэдээллийн албаны сэтгүүлч Ганбаатарын Отгонжаргал “Тавантолгойг зорих их гүрнүүдийн цуваа”, “Ардчилсан нам ахиад л эмгэнэлт дүр бүтээх бололтой”, “Парламентын хямдрал” уншигчдын анхаарлыг татаж шуугиан дэгдээсэн нийтлэлүүдээрээ тус тус хүртсэн юм.
Тоймч Цэрэннадмидын Булганзаяа “Маркетинггүй эрчүүд менежментээ бодмоор юм”, “Хүүхэд төрүүлэхийг хориглоно”, Зууны манлай дуучин Б.Сарантуяа”, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Э.Бат-Үүл, Т.Ганди, М.Сономпил, З.Энхболд нартай хийсэн ярилцлагаараа Оны шилдэг нийтлэлийн эзэн боллоо. Шилдэг нийтлэлийн тусгай шагналаар
- Эдийн засгийн мэдээллийн албаны дарга, сэтгүүлч А.Алтантуяа “Популистууд тонил цаашаа, би талх идмээр байна”, “Капиталистууд мандтугай”, “Пүүжээгийн богинохон амьдрал” нийтлэл сурвалжлагаар
- Тоймч Д.Оюунцэцэг М.Энхсайхан “Манай засаглал худлаа байна”, “Улсын төсөв хэцүүдлээ”, “Шинэ Засгийн газрын өнгө ямар байх вэ” нийтлэлүүдээрээ
- Тоймч Г.Энхбаатар “Олон эрх ашгийн уулзвар дээр хөндөллөсөн спикер”, “Дарьтай торх шиг засаг төр”, “Хоосон байшин, хөөсөн мөнгө”, “Сүүдрийн Ерөнхийлөгч”, “Зүсээ хувилгасан зандалчид, үсээ хусуулсан завхайрагчип” нийтлэлээрээ
- Сэтгүүлч Ж.Нямсүрэн “Улаанбаатарын хавраас зугатмаар байна”, “Үндэсний түүхийн музей хэмээх том нэртэй даржин газрыг өөрчлөх болжээ”, “Нэг л өөр дарга нар”, “Намрыг дурснам” нийтлэлээрээ
- Сэтгүүлч С.Баттулга “МАХН-ын даргын тушаалд М.Энхболд, С.Баяр нар тунаж үлдлээ” нийтлэл УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Ц.Шаравдорж нартай хийсэн ярилцлагаараа
- Сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэг “Д.Долгорсүрэн, Х.Бадамсүрэн, Д.Түмэнхүү нар хэрэг хийсэн, гэвч өршөөлөө”, “Бурхан болоочоо хүндэлдэг монгол ёс жудгаа бодоод утгагүй яриагаа дуусгаасай” нийтлэл, сурвалжлагаараа
- Сэтгүүлч Л.Нарантөгс “Дугуйгаа ч түлье, багаа ч өмсье”, “Түргэн тусламжийн төв үү, төмрийн хаягдлын цэг үү” нийтлэл сурвалжлага, Хонгор сумаас хийсэн цуврал сурвалжлагаараа тус тус хүртсэн юм.
“Ардын эрх” сонин мэдээллийн news.mn сайт хэмээх хос морьтой болсон энэ онд хариуцлагатай нарийн бичгийн дарга Дангаасүрэнгийн Нарантуяагийн АНУ 44 дэх ерөнхийлөгчөө сонгосон сонгуулийг газар дээрээс нь сурвалжлан хүргэсэн бүтээлийг онцлон нэрлэлээ.
Энэ оны Оны шилдэг нийтлэлийн эрхэм шагналаар сэтгүүлзүйн хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэлч Дамжингийн Оюунчимэг “Өтөл балчир коммунистууд ба өнгө мөнгөний сонгууль”, “Сонгуулийн дамжаанд суралцаж байгаа монголчууд”, “Ганц Ардчилсан намыг түмэн талаас ноцож байна”, “Хар PR цадигаа алдлаа” улс төрийн нийтлэл, “Их ор залгах хувь”, “Алс баруун хязгаарт ардчиллын гэгээ татагч” хөрөг нийтлэл, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ц.Элбэгдорж, Л.Гүндалай нартай хийсэн ярилцлагаараа хүртсэн юм.
Оны шилдэг бичлэгийн шагналыг нийтлэлч Загдсүрэнгийн Боргилмаа “Засаг захиргааны зохиомол хуваарийн золиос”, “Хүний амь хөнөөхөд хэтэрхий том шалгуур хэрэгтэй”, “Банкуудын томрох эрмэлзлэлийг хуулиар боомилох уу”, “Төсөөллийн хямралаас томуугийн хямрал хүртэлх нэг жил”, “Нөхөн сонгууль хэнийг нөхөөс болгов”, “Манай үеийн МАХН”, “Гуравдагч хүчний орон зай”, “Ашигт малтмалын үржүүлэхийн хүрд” нийтлэлүүдээрээ хүртлээ.
Сэтгүүл зүйн мэргэжлийн салбарт үргэлж шинэчлэлт өөрчлөлт хийж байдаг “News” агентлаг мэдээллийн агентлаг болон өргөжин тэлсний хэрээр сэтгүүл зүйн төрөл жанруудаар оны шилдгүүдээ шалгаруулах болсон юм.
Энэ оны шилдэг нийтлэлийн эзнээр төрийн мэдээллийн албаны дарга, редактор Цэрэннадмидын Ц.Булганзаяа сэтгүүл зүйн өндөр төвшинд бэлтгэсэн “Энэ чинь улс төрийн бодлого уу”, “Ардын наадам ноёдын наадам болов”, “Хаан төрийн хасбуу тамга хаачив”, “Хараал идсэн төсөв” бичлэгүүдээрээ Улс төрийн мэдээллийн албаны дарга, редактор Цэрэннадмидын Ц.Булганзаяа тодорлоо.
-Оны шилдэг ярилцлагаар Лхагваагийн Нарантөгс өмгөөлөгч Б.Санжаасүрэнтэй хийсэн “Б.Хурц өөрөө очиж хэргээ хүлээсэн болов уу”, прокурор Б.Галдаатай хийсэн “Дээрээс үүрэг өгөөгүй гэж цагдаа хэлдэг, дээдчүүл нь гал нээж болохгүй гэж хэлдэг”, долдугаар сарын 1-ний хэргийн хохирогч Ч.Энхбаяртай хийсэн “Аль цагдаагийн сум хэнийг оносныг шинжилгээгээр тогтоосон” ярилцлагуудаараа.
-Оны шилдэг мэдээний эзнээр Нэргүйн Түвшинжаргал “Б.Хурцын асуудлаар гурван удаа хуралджээ”, “Сөүлээс мансууруулах бодис оруулж ирэв”, “Д.Сүрэнхор хохирлоо барагдуулаагүй”, “Донороос ДОХ-ын вирус илэрснийг шинжилгээгээр баталжээ”, “Орчуулагчийн буруугаас Л.Байгалмаа давж заалдахгүй” мэдээгээрээ тодорч
Оны шилдэг залуу сэтгүүлчээр Баатарын Энхмандахыг тодруулав.
Өнгөрөгч жилийн Оны шилдэг нийтлэлийн эзнээр “Өрөвдмөөр өв залгамжлагчид”, “Хэвлэлийн эрх чөлөө бол эрх мэдэл биш”, “Арай ч дээ, Алтанхуяг дарга аа”, “МАН-д мөс хөдлөв үү”, “Хөгжлийн банк эхлээд зорилгоо эцэст нь эрсдэлээ тооцох ёстой”, “Үхлийн тэврэлт” шилдэг нийтлэлүүд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Х.Баттулга нартай хийсэн ярилцлагаараа тоймч З.Боргилмаа төрсөн юм. Тэрээр энэхүү бүтээлүүдээрээ “Монгол Масс медиа” шилдгийн шилдэг шагналаар шагнагдсан юм. Шилдэг бичлэгийн тусгай
Л.Нарантөгс “Иргэншлийн сүүдэр” цуврал нийтлэл, “Намууд дүүжлүүрийн тавцанд”, “Хар жоруудын хоцрогдол”, “Монголи Made in China”
Ц.Булганзаяа “Баабарын зураг хаачив”, “С.Баяр ба Н.Энхбаяр”, “Айл гэр болж тоглох нь”, “Тугаа мартчихаад тулалдаанд орох уу”, “Монголын түүх ба МАН-ын … өгсөн”, Э.Бат-Үүл, Б.Сарантуяатай хийсэн ярилцлага, “Юу бидний тархийг угаачих ваа”, “Баавар”, “Мөрөөд Став Жебсээс илүү”, “Чамаас бол татвар төлөх жолооны үнэмлэх минь”, “Намууд өнгөнөөс өөр ялгаа байна уу”