Дэлхийд нийт 6,09 тэрбум хүн гар утас хэрэглэдэг бөгөөд энэ нь дэлхийн нийт хүн амын 87 хувь нь гэсэн үг юм. Нийт 1,2 тэрбум хүн гар утаснаасаа интернэтэд холбогддог бол гар утас хэрэглэгчдийн 35 хувь нь зөвхөн текстэн мэссэж бичиж, дуудлага хийдэг байна. Харин 45 хувь нь гар утаснаасаа интернэтэд холбогдож, зурагт үзэн, олон нийтийн сүлжээ сайтад мэдээллээ хуваалцдаг гэсэн тоо баримт байна. Тэгвэл хэрэглэгчдийн үлдсэн 20 хувь нь бүхий л амьдралаа гар утаснаасаа удирддаг гэхэд болно. Тэд гэрийн дохиолол, халаалт, агааржуулалт зэргийг гар утаснаасаа удирдаж тохируулах, ресторан, кино театрт захиалга өгөх, хурал ярилцлагаа шууд видео дуудлагаар хийх зэргээр олон янзаар ашигладаг аж.
Нэг жилийн хугацаанд гар утаснаас:
- 6,8 триллион цагийн дууд дуудлага хийгддэг.
- 8 триллион текстэн мэссэж бичигддэг.
- 11 тэрбум цаг интернэтэд холбогддог.
- Интернэтээс 1,3 тэрбум GB мэдээлэл, дуу, хөгжим зураг зэргийг татаж авдаг.
- Автомашин жолоодож байхдаа гар утсаар ярьснаас үүдсэн 1,3 сая осол жилийн хугацаанд бүртгэгддэг байна.