Тусгай ажииллагаагаар эмирийг барив

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Тусгай ажииллагаагаар эмирийг барив

Иракийн аюулгүйн албаныхан Багдад хотын өмнө хэсэгт “Аль-Каида” байгууллагын террористуудын даргыг баривчилсан байна. Багдадын цэргийн төлөөлөгч генерал Касем Ата  мэдэгдэхдээ тусгай ажиллагааны явцад “Аль-Каида” байгууллагын Музахим Хоуран гэх Багдадын эмирийг баривчилсан гэлээ.
Тусгай ажиллагаанд Багдадад байрласан 17 дугаар дивизийн цэргийнхэн оролцжээ.
Өнгөрсөн сарын сүүлчээр Иракийн “Аль-Каидагийн” лидер  Абу Айюб аль-Масри ба “Исламын Ирак улс” гэгчийн дарга Абу Омар аль-Багдади нарыг устгасан юм. Иракийн аюулгүйн албаныханы явуулж буй амжилттай ажиллагаа нь Иракийн нутаг дзэвсгэрт алан хядагчдийн өшөө авах үйлдлийг өрнүүлж байна. Сүүлийн үед Иракт хэд хэдэн ихээхэн цус урсгасан аллага гарлаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж