тогтоогдож, анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх давж заалдах шатны хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. Өчигдөр өглөө 08.30 цагийн орчимд хаалттай эхэлсэн шүүх хурал шөнө 01.20 цаг хүртэл үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргажээ. Шүүх хуралд даргалагч шүүгчээр Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг нар оролцсон бөгөөд Н.Энхбаярыг С.Нарангэрэл, Б.Оюунбилэг нар өмгөөлсөн юм. Шүүх хурлын дараа Н.Энхбаярын өмгөөлөгчид Нийслэлийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд хандахаа мэдэгдсэн.
Н.Энхбаярын нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх анхан шатны хурал 2012 оны наймдугаар сарын 2-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд болж, Н.Энхбаярыг хэд хэдэн хэрэгт буруутай болохыг нь тогтоосон билээ. Тодруулбал,
- УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байхдаа 119.534 мянган
төгрөгийн тоног төхөөрөмжийг 2000 оны зургадугаар сарын 16-нд албан
тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц
хэмжээний хохирол учруулсан. - Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглаж, тухай нийслэлийн
Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч даргаар
ажиллаж байсан Н.Болормаа, нийслэлийн Өмчийн газрын орлогч даргаар
ажиллаж байсан Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг
хувьчлан Нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан. - Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга
Т.Билэгт, иргэн До.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс”
сонины байрыг өөрийн дүү Н.Энхтуяагийн “Медиа Холдинг” ХХК,
До.Чулуунбаатар нарын нэрээр худалдан авч улмаар өөрийн үүсгэсэн
байгуулсан компанид охин компани болгон завшиж, нийслэлд онц их
хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон. - Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж,
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал н.Наранхүү, худалдааны асуудал хариуцсан
орлогч захирал н.Ганбат, “Хэнлон” компаны захирал Ж.Мягмаржаргал нартай
бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөгийг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц
их хэмжээний хохирол учруулсан.
Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 19.19.2, 35.3 дахь хэсэгт заасныг
журамлан мөн хуулийн 150.150.3 дахь хэсэгт зааснаар 25 сая төгрөгийн эд
хөрөнгийг хурааж, дөрвөн жилийн хорих ялаар, мөн хуулийн 263.2 дахь
хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хассан юм.
Мөн
ялтан Н.Энхбаяраас 54 сая 343 мянган төгрөгийг гаргуулан
Гандантэгчиглэн хийдэд, Ж.Мягмаржаргал нараас тус бүр 982 сая 577 мянган
төгрөгийг гаргуулан Эрдэнэт үйлдвэрт олгох, Н.Энхбаярын эзэмшлийн Хаан
банкин дахь 89 мянга 359 ам. долларыг, 11-р хорооллын 100 тоот орон
сууцны өөрт ногдох хэсгийг нь тус тус гаргуулан хохирол барагдуулахаар
шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн 49. 49.1
дэх хэсгийг журамлан “ТВ9” телевизийн хууль бусаар олсон эд эд
хөрөнгийг хурааж улсын орлого болгох шийдвэрийг гаргасан юм.