“Барилга – Аюулгүй ажиллагаа” сэдэвт уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

“Барилга – Аюулгүй ажиллагаа” сэдэвт уулзалт болно

Барилгын салбарт аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэн гарсан ослоос болж эрдэнэт хүний амь нас эрсэдсэн таагүй үйл явдал болсонтой холбоотойгоор “Барилга-Аюулгүй ажиллагаа” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг есдүгээр сарын 28-ны 10.00 цагт МҮХАҮТ-д  зохион байгуулах гэж байна. Зөвөлгөөнийг БХБЯ, МХЕГазар, ОБЕГазар, МБХ, МБҮЭ, БХҮНТөв, МБҮАссоциаци, Барилга.МН БЗМТөв хамтран зохион байгуулах бөгөөд үүнээс гадна “Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл” сэдэвт үзэсгэлэн гарах ажээ. “Барилга-Аюулгүй ажиллагаа” зөвөлгөөнөөр барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх цогц мэдээллийг барилга угсралтын компаниудтай солилцохын зэрэгцээ цаашдын арга хэмжээний талаар ярилцах юм байна. Уулзалтад оролцох хүсэлтэй аж ахуй нэгжүүд МҮХАҮТ-д бүртгүүлэх ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж