Бразилийн ерөнхийлөгч Иранд

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Бразилийн ерөнхийлөгч Иранд

Ираны ерөнхийлөгч Ахмадинежад Бразилийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Сильва тай ням гаригт Тегеранд уулзлаа. Лулу Ираны цөмийн асуудлаар тус орны ерөнхийлөгчтөй ярилцах гол зорилготойгоор айлчилж байгаа юм. Нэг үгээр тэр Иран ба Барууны орнуудын хооронд зуучлагч болж байгаа юм. Лула да Сильваг дагалдан Бразилийн олон өндөр тушаалтнууд Иранд очсон байна.
Лулу өмнө нь Ираны эсрэг хориг арга хэмжээ авахын эсрэг байлаа. Түүний хэлснээр Бразили, Иран хоёр энхийн цөмийн эрчим хүчнийг эзэмших эрхээ эдлэх ёстой ажээ. Лулу айлчлалынхаа явцад Ираны шашны дээд лидер аятолла Али Хаменеи мөн парламентын спикер Али Ларижанитай уулзан ярилцжээ. Лулуг эрх барих үеэр хоёр орны худалдааны эргэлт 1,2 тэрбум ам.долларын хэмжээнд хүрсэн байжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж