”Исламын Иракийн” лидер нь Орост суралцсан гэнэ | News.MN

”Исламын Иракийн” лидер нь Орост суралцсан гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

”Исламын Иракийн” лидер нь Орост суралцсан гэнэ

“Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой “Исламын Ирак улс” байгууллагын “Батлан хамгаалахын сайдаар” томилогдсон мароккийн иргэн Ан-Насер Лидинилла Абу Сулейман Орост боловсрол авч, Афганистанд цэргийн сургуульд бэлтгэгдсэн гэж Лондонд араб хэлээр гардаг "Аль-Хаят" сонин ням гаригийнхаа дугаарт бичжээ. Итгэж болох эх сурвалжийн мэдээгээр Абу Сулейман “Исламын Ирак улс” гэх террорист байгууллагын Батлан хнамгаалахын сайдаар томилогсон гэж сонин өгүүлэв.  Тэрээр дөрөвдүгээр сарын 19-нд устгагдсан  террорист Абу Айюб аль-Масригийн оронд томилогджээ. Сулейман Оросын нэгэн их сургуульд суралцаж байсны хувьд ороос сайн ярьдаг гэнэ.
Марокко гаралтай тэрээр мөн араб ба франц, дари хэлээр ярьдаг ажээ. Тэр Усама бин Ладены ойрын хүрээнийхэнээр дамжин цэргийн сургууль хийсэн ажээ. Хэт даварсан үзэл бодолтой, өөрийн талынхантайгаа хатуу ширүүн харьцаатай нэгэн гэнэ. Тэр одоо Иракийн учир байдлыг сайн сдалж байгаа ба  шашны хоорондын сөргөлдөөний илүүтэй ашиглах байх хэмээн эх сурвалж өгүүлсэн байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж