БНАСАУ-ын боловсролын салбарт хийхээр зорьж байгаа шинэ хуулинд 11 жилийн сургалтын тогтолцоог 12 жил болгож өөрчлөх гэнэ. Түүнчлэн хэрвээ энэ хууль хүчин төгөлдөр болж батлагдвал өнгөрсөн арванхоёрдугаар сард эцэг Кимийг таалал төгссөнөөс хойш гаргаж байгаа тус улс дахь томоохон өөрчлөлтийн нэг болж байгаа юм байна. Сургалтыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх тухай шийдвэрийг хэлэлцэж байгаа талаар Солонгосын төв телевиз албан ёсоор мэдээлсэн аж. Тус телевизийн мэдээлснээр БНАСАУ-ын Ардын дээд хурлын төлөөлөгчдийн илт давуу саналаар уг хуулийг ийнхүү хэлэлцэж эхлээд байгаа юм байна. Гэсэн хэдий ч барууны зарим эх сурвалжууд 12 жилийн тогтолцоонд шилжинэ гэсэн дээрх мэдээллийг эрс үгүйсгэж байгаа аж.
БНАСАУ 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжинэ
БНАСАУ-ын Ардын дээд хурал өчигдөр буюу мягмар гаригт боловсролын салбартаа шинэчлэлт хийхээр нэгэн хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа гэнэ. Хэрвээ хууль батлагдвал боловсролын салбарт хийж байгаа энэхүү өөрчлөлт нь залуу удирдагч Ким Чен Уны социалист улс төрийн дэглэмдээ хийж буй томоохон өөрчлөлтийн нэг байж болох юм хэмээн гадны зарим эх сурвалжууд мэдээлжээ.
Э.АНХТУЯА