АНУ-д хоригдлууд шоронгоо шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

АНУ-д хоригдлууд шоронгоо шүүхэд өгчээ

АНУ-ын Нью-Йорк мужийн Уэстчестер хотын Валхалла шоронгийн арван нэгэн хоригдол шүд цэвэрлэх утаснаас болж тус шоронг иргэний эрхийн шүүхэд өгч, 500 сая ам.доллар нэхэмжилжээ. Учир нь тус шоронд шүд цэвэрлэх утас хэрэглэх нь хориотой байдгаас болж, хоригдлууд шүдээ сайн цэвэрлэж чадалгүй өвчлүүлж, улмаар шүд нь унасан гэж гомдол гаргажээ.

Харин тус шоронгийн зүгээс шүд цэвэрлэх утсыг хоригдолууд зэвсэг болгон ашиглах боломжтой учраас хэрэглэхийг хорьсон гэж өөрсдийгөө өмгөөлсөн байна. Мөн хоригдолууд шүд цэвэрлэх утас хэрэглэлгүйгээр шүдээ өдөрт гурван удаа угааж, арчлах боломжтой гэж мэдэгджээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж