Уран бүтээлч хүн үргэлж шинийг эрэлхийлж нэгнээс нөгөө рүү хувьсаж өөрчлөгдөж байдаг. Үүний нэгэн жишээ бол “Х-Түц” хамтлагийн алаг нүдэн Одноо тайзнаас дэлгэц рүү, тэр дундаа телевизийн хөтлөгч болжээ. Тэрбээр монголын телевизийн урлагт ид хүчээ авч буй ток шоуг “Greative art” групптэй хамтран хүргэж эхлээд байгаа юм. Тэрбээр “UBS-2” сувгаар долоо хоног бүрийн лхагва, бямба гаригт “Odnoo’s talk show” нэвтрүүлгээрээ үзэгчидтэй уулзан урлаг соёлын одуудтай өрнүүлсэн халуун дотно яриаг хүргэж байгаа юм.
Түүний зочны индэрт Азийн ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ч.Галсан, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат нар уригдан орж байгаа гэнэ.
Одноогийн дараагийн зочид тайзнаа дуулдаггүй, үглэдэггүй, ярьдаггүй ч залуусыг байлдан дагуулаад байгаа “Шанз-3” хамтлагийн бүсгүйчүүд байх гэнэ.