Цахим эрүүл мэндийн үйлчилгээг нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Цахим эрүүл мэндийн үйлчилгээг нэвтрүүлнэ

Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн байгууллага Монгол улсад анх удаа цахим эрүүл мэндийн үйлчилгээг нэвтрүүлж байна. Тус аймгийн Нэгдсэн эмнэлэг нь өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Ц.Сэдваанчигийн санаачилгаар цахим эмнэлэг болсон бол ирэх сараас аймгийн хэмжээнд цахим эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх ажээ. Цахим хөтөлбөрийн хүрээнд бүх сумаас 5-6 эмч мэргэжилтэн оролцсон чадваржуулах сургалтыг зохион байгуулж 10 гаруй багцад 80 гаруй программыг холбосон орчин үеийн шаардлага хангахуйц техник тоног төхөөрөмийг гардуулан өгчээ. Цахим хөтөлбөрт аймаг, сум багийг холбосноор өглөө эртлэн үзүүлэх дугаар авахаар зогсч цаг заваа бардаг иргэдийн үйл ажиллагааг хөнгөвчлөхийн  зэрэгцээ иргэд өөрсдийн хүссэн цагтаа  үзүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа аж. Цахим хөтөлбөрийн ажлыг Батнасан захиралтай “МОН IT” компани гүйцэтгэж ирэх сарын сүүлчээс аймгийн хэмжээнд цахим эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж эхлэх аж.

Б.ГАНТУЯА (ХӨВСГӨЛ)
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж