Окинава аралд жагсаал боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Окинава аралд жагсаал боллоо

Япончууд Окинава арлаас Америкийн цэргийн баазыг гаргахыг шаардсан 17 мянган хүний жагсаал боллоо. Бямба гаригт бороотой байсан ч 17 мянган хүн гар гараасаа хөтлөлцөн Футэмма баазын хашааг бүслэн жагсаж Засгийн газраасаа уг арлыг нүүлгэхийг шаарджээ.
Японы Гинован ба Наго хотуудын засаг захиргаа хамтарсан мэдэгдэл гарган Японы ба АНУ-ын Засгийн газруудад хандан тэд баазыг нүүлгэлгүйгээр гаргахыг шаардсан байна. “Энд байрласан АНУ-ын цэргийн байгууламжуудааас орон нутгийн хүмүүст үзүүлж байгаа дарамтыг бууруулах хэрэгтэй. Аюулгүй байдал эсвэл урьдчилан сэргийлэх хүчин гээд баазыг байлгаад байж болохгүй л дээ” гэж хотын захирагчид онцолсон байна.
Энэ арга хэмжээг өнгөрсөн бямба гаригт тэмдэглэсэн Окинава аралд захиргааны эрх шилжсэний 38 жилийн ойд зориулан явуулжээ. Японы милитаристуудыг бут ниргэсэн цагаас 1972 он хүртэл арлын засаг захиргаа нь АНУ-ынх байсан юм. 2006 оны тавдугаар сард хоёр орон энэхүү баазыг  хүн ам бага нутагт нь шилжүүлэх талаар тохиролцсон байлаа. Гэвч шинээр засгийн эрхэнд гарсан Юкио Хатояамагийн Засгийн газар тэр гэрээг эргэн харна гэсэн байна. Японд байрлаж байгаа  Америкийн цэргийн байгууламжуудын 75 хувь нь Окинава аралд байрладаг юм байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж