Соёлын өв тээгчид ханын зурагт мөнхрөв

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Соёлын өв тээгчид ханын зурагт мөнхрөв

Энэ жил Монгол, Австрали улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа билээ. Тус ойн хүрээнд олон ажлуудыг хийхээр төлөвлөөд эхнээсээ олны хүртээл болж байгаа юм.

Уг ойн хүрээнд Австралийн ЭСЯ-наас санаачлан СУИС-тай хамтран ханын зураг зурах  төсөл хэрэгжүүлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт  Монгол, Австралийн уламжлалт соёлыг төлөөлүүлж, төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, Австралийн уугуул иргэн Мажор Самнерийг мөнх хөх тэнгэрийн фонон дээр дүрсэлсэн ханын зургийн нээлт боллоо.

Уг бүтээлийг Хисоко гэдэг нэрээр Австралид уран бүтээлээ туурвиж амьдарч буй монгол гаралтай зураач Л.Хоснаран зурсан байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж