Робби Уильямс охиныхоо зургийг нийтэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Робби Уильямс охиныхоо зургийг нийтэлжээ

Бяцхан гүнж Теодора Роузыгаа өлгийдөн аваад удаагүй байгаа алдарт дуучин Робби Уильямс өнөөдөр охиныхоо зургийг анх удаа өөрийн “Twitter”-тээ тавьсан байна. 

Энэхүү зурган дээр Робби Уильямс мэндлээд удаагүй бяцхан охиноо тэврэн, жаргалтай нь аргагүй инээмсэглэн авахуулжээ. Мөн тэрбээр өөрийн жингээ хэрхэн хадгалдаг талаарх нууцаасаа шүтэн бишрэгчиддээ хуваалцан, ганц хоёр дасгал хөдөлгөөн зааж өгсөн байна.

Дашрамд сонирхуулахад, Робби Уильямс жингээ хадгалахын тулд галбиржуулах төвд идэвхитэй хичээллэдэг гэнэ. Харин сүүлийн үед Бикрам йогоор шаргуу хичээллэх болсон сурагтай.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж