Мексикийн цэргийнхэн Сан-Луис-Потоси болон Веракрус мужуудад тусгай ажиллагаа явуулах үеэрээ 35 цагдаагийн ажилтанг тус улсын хар тамхины “Зетас” картельтэй холбогдсон хэрэгт сэжиглэн баривчилжээ. Тэднийг өнгөрөгч бямба гаригт баривчилсан ч уг тусгай ажиллагааны тухай өчигдөр олон нийтэд мэдээлэл хийсэн байна. Сүүлийн үед дээрх хоёр мужуудад хар тамхины “Зетас” картель болон бусад картелиудын хоорондох сөргөлдөөн ширүүсч, олон хүний амь үрэгдэх болсоноос гадна тэдэнтэй цагдаагийн ажилчид холбогдох нь ихэссэн тул Мексикийн цэргийнхэн ийнхүү тусгай ажиллаагаа явуулжээ.
Түүнчлэн Мексикийн эрх баригчид эдгээр хар тамхины картелиудын үйл ажиллагаатай тэмцэхийн тулд Веракрус мужиар дамжин АНУ-руу хар тамхи тээвэрлэдэг гол урсгалыг таслах зорилгоор тус мужид олон мянган цэрэг, цагдаа нарыг байршуулсан байна. Өдгөө Мексикийн хар тамхины “Зетас” картель нь үйл ажиллагааны цараараа тус улсад хоёрт нэрлэгдэх хүчирхэг бүлэглэл болсон ба бүхэл бүтэн райныг хяналтандаа байлгадаг аж.
Мөн уг картелийн гишүүд пулемет, гранат харвагчаар зэвсэглэснээс гадна ширэнгэн ойд онгоц хөөрч, буух зурвастай байна.
Б.АНХТУЯА