Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр зарлиг гаргаж, Дамбийн Дорлигжавыг Улсын Ерөнхий Прокуроор томилж буйтай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар Дашжамцын Баттулгыг томиллоо.
Д.Баттулга нь 1961 онд Улаанбаатар хотод төрсөн нийслэлийн уугуул иргэн. Ардчилсан хувьсгалын алтан хараацайнуудын нэг, ардчилал, шударга ёсны төлөө тууштай тэмцэгч тэрбээр 1984-1985 онд ТЭЦ-4-ийн Эдийн засагч, 1985-1989 онд ТЭХЯ-нд мэргэжилтэн, 1989-1990 онд Дарханы ДЦС-д эдийн засагч, 1990-1992 онд УБХ-ын гишүүн, 1992-1996 онд МоАХ-ны Ерөнхийлөгч, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2000-2005 онд хувийн хэвшилд, 2005-2010 онд УБЦТС, ТӨХК-д Гүйцэтгэх захирлын албыг тус тус хашиж иржээ.
Ерөнхийлөгчийн амлалт, шинэтгэлийн бодлогыг гүн гүнзгий ойлгож байгаагаа илэрхийлж, түүнийг хэрэгжүүлэхийн тулд тууштай ажиллана гэдгээ Д.Дорлигжав даргаас ажлаа хүлээн авах үеэр Тамгын газрын шинэ дарга хэллээ.