Гал унтраах машинтай болжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Гал унтраах машинтай болжээ

Увс аймгийн Онцгой байдлын хэлтсийн хамт олон 2011 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн КАМАЗ маркийн цоо шинэхэн гал унтраах авто машиныг аймгийн удирдлагуудаас гардан авчээ. Энэхүү машин нь 22 төрлийн 62 багажтай, аваарын дохиолол сайтай, 350 литр түлш, таван тонн ус, 350 л хөөсний савтайгаас гадна долоон хүний суудалтай, бартаа зам туулах чадвартай, бүх зүйл нь автоматаар ажилладаг гэнэ. Гал сөнөөгчид маань орчин үеийн техник хэрэгслээр ханагдсандаа сэтгэл  өндөр байгаа гэнэ.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж