
Өдгөө 31 настай Райяан болон Мара нар өнгөрсөн бямба гаригт шинэ киноныхоо ажлаар Техаст очсон байна.
Тэд энэхүү уран бүтээлийнхээ талаар тодорхой мэдээллийг олон нийтэд мэдэгдээгүй ч тэдний тоглосон шинэ кино нь ирэх оны хоёрдугаар сард нээлтээ хийн гарч эхлэх юм байна.
Райяан “Хагас Нельсон”, “Цэнхэр Валентин”, “Гурван сарын дундуур” зэрэг кинонуудаараа дэлхийн кино сонирхогчдын танил болсон чадварлаг жүжигчдийн нэг юм.
Тэрбээр “Хагас Нельсон” уран бүтээлээрээ “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байжээ.
Э. Анхтуяа

