Төв аймгийн “Нутгийн өгөөж” үзэсгэлэн долоон сумаар дөрвөн ээлж болон зохиогдож байгаа аж. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа Зуунмод сумын төвд зохион байгуулагджээ. Үзэсгэлэн худалдааг Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат нээж үг сэтгэгдэлээ хэлжээ. Тус аймгийн өрх, гэр бүл бүхэн хийж байгаа бүтээгдэхүүнээрээ уг үзэсгэлэнд оролцож байгаа гэнэ. Энэ үзэсгэлэнг зохион байгуулснаар нэг ээлж нь л гэхэд 30 гаруй сая төгрөгийн борлуулалт хийж байгаа гэнэ. Үзэсгэлэн худалдаагаар сүү, цагаан идээ, төмс, хүнсний ногоо, мах, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээ дэлгэж, борлуулалт хийж байгаагаас гадна энэ онд ямар бүтээгдэхүүн шинээр гарсан болоод, баглаа боодол, бүтээгдэхүүний борлуулалтаар нь хэр зэрэг чанартай сайн бүтээгдэхүүн болсон зэрэг нь харагдаж байгаа гэнэ. Үзэсгэлэн Алтанбулаг, Аргалант, Эрдэнэсант, Лүн, Борнуур, Баян, Сэргэлэн сумдад өрнөж байгаа бөгөөд энэ сарын 26-нд нийт ээлжүүдийн нэгдсэн дүнг гаргаж, шилдгүүдээ шалгаруулах аж.
Э.САР