Бөхчүүдийн урлагийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Бөхчүүдийн урлагийн тоглолт болно

Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 89 жилийн ойн баярт зориулж  улс, аймгийн  цолтой бөхчүүдийн  урлагийн тоглолтыг Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулахаар болжээ.Тоглолтод улсын заан О.Одгэрэл, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, улсын начин Т.Өсөх-Ирээдүй, Соёлын тэргүүний ажилтан С.Эрхэмбаяр зэрэг хүчтэнүүд оролцох ажээ. Сонирхуулахад Монгол улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан энэ сарын 14-нд  Бөхийн өргөөнд болно. Тус барилдааныг Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул,  Хилчин спорт хорооны  бөх, улсын заан  М.Өсөхбаяр МҮБХ-той  хамтран зохион байгуулах юм байна.

Ц.Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж