Хятадууд Дяоюйдао гэх, Япончууд Дукду хэмээн нэрлэдэг энэ арлыг Японы Засгийн газар одоогийн эзэмшигчээс нь 26.2 сая ам.доллараар худалдаж худалдаж авахаар болсон нь Хятадын дургүйцлийг төрүүлж, тус арал руу өөрийн хөлөг онгоцуудаа илгээхэд хүргэсэн билээ.
Хүн амьдардаггүй боловч байгалийн баялаг ихтэй тус арлыг Хятад, Японоор зогсохгүй БНСУ, Тайвань зэрэг улсууд өөрсдийн эзэмшлийн арал гэж үзэж байгаа юм. Одоогоор тус арлын орчим Хятадын ажиглалтын дөрвөн хөлөг онгоц болон загасчны завиуд байгаа аж.
Бүс нутгийн улс орнуудын харилцааг хурцатгаж буй арлын маргаан шинэ биш бөгөөд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн энэ маргаан дахин сөхөгдсөн юм.
Хятадын олон хот мужид Японыг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөн өрнөж, япон машинуудыг шатаах болсон тул Японы олон үйлдвэр хаагдахад хүрсэн юм.
Хятадын тал тус арал хэдэн зуун жилийн өмнөөс тус улсын өмч байсаар ирсэн гэдэг бол Япончууд 1885 оноос хойш тус арлыг Хятад биш Япон эзэмшиж ирсэн гэж маргадаг.
Японы Засгийн газар арлыг 1932 онд уугуул оршин суугчдад худалдсан аж. Дэлхийн II дайны дараа АНУ-ын цэргүүд арлыг эзэлсэн боловч 1972 онд Вашингтон Японы талд буцаан олгосон юм байна.