–Танай оюутан, сурагчид “Залуучууд” театрт амжилттай тоглов уу.Үзэгчид сайхан хүлээж авсан биз дээ?
-Амжилттай тоглоод ирлээ. Тэнд дөрвөн удаагийн тоглолт хийлээ. Үзэгчид ч олон байсан. Манайхаас дуу, хөгжим, бүжиг, циркийн чиглэлийн 60-аад хүний бүрэлдэхүүнтэй баг явсан. “ХБК-ийн урлагийн өдрүүд” зохион байгуулсан юм.
-Театраар нь сонин сайхан их үү?
-Ажил өрнөж байна. Орон нутгийн театруудын дунд сонгодог бүтээлийн уралдаан зарласан юм байна. Үүнд тэднийх шинэ дуурь тавьж оролцох гэж байгаа юм байна. Бароккогийн үеийн Английн хөгжмийн зохиолчийн “Дидона Иней” гэж дуурь байдаг юм. Үүнийг тавихаар ОХУ-аас, Улаан-Үдийн Дуурь бүжгийн эрдмийн театраас найруулагч, хормейстер, хөгжмийн удирдаач, багш урьсан байна. Гол дүрүүдэд нь театрын дуучид өөрсдөө дуулах юм билээ. Театрын дарга нь залуу хөгжмийн зохиолч Батхуяг гэж хүн байна. Их эрч хүчтэй уран бүтээлч тэр дарга манай сургуультай хамтарч ажиллах хүрээнд найрал дуу авъя гэсэн л дээ. Бид ч зөвшөөрсөн. Манай оюутнууд бэлтгэж эхлээд байна.
-Орон нутгийн театрууд ширүүн өрсөлдөх нь ээ?
-Тийм шинжтэй.
"ӨДРИЙН ШУУДАН" сонин