Уг олдворыг Монгол Улсын хилээр хууль бусаар гаргасныг Мөрдөн байцаах газар Эрүүгийн хуулийн 175.3-т заасан “Эд зүйл улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх”, 150.3 дугаар зүйлээр “Бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэх” гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Үлэг гүрвэлийн ясыг эзэмшигч АНУ-ын иргэн Эрик Прокопи нь Монгол Улсад удаа дараа ирж, Монгол Улсын иргэн, сэжигтэн Т, Б, О, Ө нартай бүлэглэн хууль бусаар палеонтологийн хайгуул хийж олсон олдворуудыг улсын хилээр хууль бусаар гаргасан аж.
Эл хэргийн сэжигтэн Т, Б нар нь үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар малтлага хийн олборлож байсан АНУ-ын иргэн Эрик Прокопитой холбоотой болохыг нотлох баримтаар тогтоон, сэжигтэн Б, Ө нарт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгаж байна.