телевизээс зохион байгуулж буй “Ододтой бүжиглэе” шоунд спортынхноос
анх удаа оролцогч сонгогдсон нь буудлага спортын ОУХМ, залуучуудын
дэлхийн аварга Ц.Хонгорзул юм.
2010 онд буудлагын залуучуудын
Дэлхийн аваргаас Монголын тамирчдын анхны алтан медалийг хүртсэн түүнийг
МҮОНРТ-ийн спортын сэтгүүлч Цагаандалайн охин гэдгийг спортынхон
андахгүй биз ээ. 2007 оноос буудлага спортоор хичээллэж эхэлсэн ч ердөө
гуравхан жилийн хугацаанд дэлхийн аварга болж чадсан Ц.Хонгорзул
сонирхлынхоо дагуу бүжгийн спортоор хичээллэн, ур чадвараараа урлагийн
оддыг ардаа орхин, оддын шоуг чимж буй. Дэлхийн алдарт “Ододтой
бүжиглэе” шоуны Өмнөд Солонгосын хувилбарт тамирчин бүсгүй түрүүлж
байсан тохиолдол бий. Тиймээс оддын шоуны монгол хувилбарт бас нэгэн
шилдэг тамирчин ялагч болохыг үгүйсгэх аргагүй.
“Ододтой
бүжиглэе” шоуны эцсийн дүн энэ сарын 29-нд гарах бөгөөд энэ өдрийг
хүртэл мессежээр санал хүлээн авч байгаа аж. Ялагч тодруулах гол
шалгуурын нэг мессеж санал асуулгад оролцож, Хонгороогоо дэмжихийг
хүсвэл 155166 дугаарын утсанд “Тамирчин Хонгороо” гэсэн тодотголтойгоор
мессеж нисгээрэй.