Дундговийн театр 70 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Дундговийн театр 70 нас хүрлээ

Далан жилийн өмнө  “Улаан гэр”-ээр анхны гал голомтоо асаасан   Дундговь  аймгийн мэргэжлийн урлагийн байгууллагын 70 жилийн ойг Төв халхын дуулалт жүжгийн театр өргөн тэмдэглэлээ.  Улаан гэр, клуб, соёлын ордон, Хөгжимт драмын театр, Төв халхын дуулалт жүжгийн театр гэсэн хөгжлийн шат дамжсан  мэргэжлийн урлагийн энэ  гэгээн сүм үе үеийн уран бүтээлчдийн өсөн дэвжих, нэр алдар хүртэх болсоор ирсэн юм. Энэхүү алтан тайзнаас Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт ардын жүжигчин Н.Норовбанзад, Монгол улсыг соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Сугар,  Монгол улсын гавьяат жүжигчин  Д.Даринчулуун, Э.Цээдорж, Ч.Сүхээ, Д.Дүнжмаа, Н.Дагийранз, С.Дашням нарын олон арван алдартан  төрөн гарсан билээ. Ойн баярт үе үеийн дарга нар, үе үеийн уран бүтээлчид уригдан ирж оролцлоо. Тус театрын 800 хүний суудалтай, 6,8 тэр бум төгрөгийн төсөвт  барилгын шав тавигдаж баригдаж эхэлсэн үед энэ түүхт ой давхацсан нь баярт үйл явдал юм гэдгийг театрын дарга Д.Доржсүрэн энд хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. Баярын үеэр олон арван уран бүтээлчид шагнагдсаны дотор гоцлол  дуучин Э.Долгормаа “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Баянжаргалан сумын ИТх-ын дарга Д.Лонжид “Тэргүүний ардын авьяастан” цол тэмдгээр шагнагдлаа. Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас тус театрын хөдөө орон нутагт аялан тоглолт хийхэд зориулан “HUNDAI” маркийн автобус бэлэглэлээ.

Энэхүү театрыг соёлын ордон байхаас  дагалдан жүжигчнээр ужран бүтээлийнхээ гарааг эхэлсэн, ерөөлч магтаалч Цэрэнчимэд театрынхаа түүхийгш өгүүлсэн ерөөлөөр мялдаалга өргөсөн нь олны сонирхол татсан юм. Үе үеийн уран бүтээлчид хамтарсан тоглолтоор үзэгч түмнээ баясган  далан жилийн ой өргөн дэлгэр боллоо.

С.ПҮРЭВСҮРЭН


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж