Учир нь “Apple” компани Samsung-аас гадна Motorola компанитай “multi-touch” технологийн зохиогчийн эрхийг маргаантай байсан бөгөөд Германы Мангейм хотын шүүхэд хандаад байсан аж.
Албаны хүмүүсийн мэдээлснээр “Apple” компани 30 хоногийн өмнө шинэ технологитой холбогдсон дээрх асуудлаар тус шүүхэд хандаад байжээ. Гэтэл өчигдөр буюу даваа гаригийн шүүх хуралдааны шийдвэрээр Apple өөрсдийн хүсэж байсан хариуг шүүх хуралдааны шийдвэрээс сонсож чадсангүй бололтой. Учир нь уг шүүх хуралдаанаас зохиогчийн эрхийн маргаантай асуудал талуудын аль алинд нь хамаатай учраас аль нэг талыг нь онцлон буруутгаагүй аж. Түүнчлэн Apple-ийг дэлхий даяар өргөн хэрэглэгдэх болсон ухаалаг гар утас болон таблетийн технологи "touch event"-ийг ашигласан анхны компани биш гэж үзжээ. Шүүгч Флориан Муелэрийн мэдээлснээр хэрвээ шүүх Apple-ийн талд дүгнэлтээ гаргавал маргаанд оролцогч бусад талууд шинэ технологийн асуудлаар маш олон асуудлыг шүүхэд эргээд тавих байсан гэжээ.