Их Британийн Ерөнхий сайдын орлогчид захидал илгээжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Их Британийн Ерөнхий сайдын орлогчид захидал илгээжээ

Английн Либерал ардчилсан намын дарга Ник Клеггийг Их Британийн Ерөнхий сайдын орлогчоор томилогдсонтой нь холбогдуулан УИХ-ын гишүүн, ИЗН-ын дарга С.Оюун, ерөнхий нарийн бичгийн дарга М.Зоригт нар баяр хүргэж, захидал илгээжээ. Захидалд “Эрхэм ноён Н.Клегг та өөрийн удирддаг Либерал ардчилсан намаа парламентын ээлжит сонгуульд амжилттай оролцуулан, нийт сонгогчдын 20 гаруй хувийн саналыг авч, тус улсад олон арван жил ноёрхсон хоёр намын тогтолцоог халж, сүүлийн 70 жилд анх удаа байгуулагдсан эвслийн засгийн газрын ерөнхий сайдын орлогчоор томилогдон ажиллах болсонд чин сэтгэлийн баяр хүргэе. Их Британийн Либерал ардчилсан нам, ИЗН-ын үзэл баримтлал нэг, Дэлхийн либерал интернэшнл холбооны гишүүдийн хувьд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна. Эрхэм ноён ерөнхий сайдын орлогч таны болон Английн либерал ардчилсан намын үйл хэрэгт их амжилт хүсье” гэжээ.
Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж