Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Махны үнэ буурчээ

Энэ есдүгээр сарын 19-ний байдлаар гол нэрийн барааны үнийг дүнгээр нь
өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.5 хувь, өмнөх долоо хоногийн
дундаж үнэтэй харьцуулахад 1.0 хувиар буурсан байна. Үндэсний
статистикийн хорооноос хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дундаж үнийг
гаргажээ. Энэ сарын 19-ний байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй
харьцуулахад үхрийн махны үнэ 5.3-6.8, хонины 5.9, адууны мах 4.3,
ямааных 2.1 хувиар буурчээ.

Гурилын үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад савласан дээд
гурилын үнэ 0.6 хувиар өссөн байна. Харин элсэн чихрийн үнийг өмнөх
сартай харьцуулахад, 0.5 хувиар өссөн аж. Цагаан будааны үнийг өмнөх
сарын дундаж үнэтэй харьцуулахад, 0.2, өмнөх долоо хоногтой
харьцуулахад, 0.6 хувиар буурчээ.

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж