Хятад дахь iPhone-ы үйлдвэрийн 2000 гаруй ажилчин зодолджээ

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Хятад дахь iPhone-ы үйлдвэрийн 2000 гаруй ажилчин зодолджээ

БНХАУ-д байх iPhone-ы үйлдвэрийн 2000 гаруй ажилчид хоорондоо бүх
нийтийн зодоон үүсгэснээс ажил нь хэд хоногоор тасалдахад хүрчээ.

Зодоон Тайюань хот дахь Foxconn үйлдвэрийн ажилчдын нийтийн орон сууцанд
энэ сарын 23 буюу ням гарагийн орой орон нутгийн цагаар 23.00 орчимд
эхэлсэн аж.

"Синьхуа" агентлагийн мэдээлснээр, зодоон хэдэн цаг үргэлжилсэн бөгөөд
5000 цагдаа ирж байж өглөө л арай гэж зогсоосон байна. Зодооны улмаас
хохирсон иргэдийн тооны талаарх мэдээлэл хоорондоо зөрж байгаа бөгөөд
10-40 хүн эмнэлэгт хүргэгдсэн аж.

Зодооны шалтгааныг тогтоох ажиллагаа одоо үргэлжилж байна. Өнөөдөр уг хэргийн шалтгааныг тогтоож дуусах гэнэ.

Тайюань дахь уг үйлдвэрт гар утаснаас гадна гоёл чимэглэл, цахилгаан
бараа үйлдвэрлэдэг бөгөөд 79000 ажилчин ажилладаг юм байна. Цалин бага
байдгаас болж ажилчид нь амиа хорлосон хэрэг нэг бус удаа гарч байжээ.

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж