Хятад зэвсэглэлдээ анхны онгоц тээгчийг орууллаа

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Хятад зэвсэглэлдээ анхны онгоц тээгчийг орууллаа

Өнгөрсөн ням гаригт БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн флотод анхны онгоц тээгч хөлгийг хүлээлгэн өгөх ёслол болжээ. Хятадын анхны нисэх онгоц тээгч хөлөг нь 1998 онд Хятадын худалдан авч,  шинэчилсэн Украины “Варяг” гэдэг онгоц тээгч крейсер болов. Өнгөрсөн жил уг хөлөг онгоц туршигдаж, 10 удаа задгай тэнгисээр  явжээ. Ляонин гэсэн нэрийг уг хөлөгт өгсөн ба тийм нэртэйгээр уг онгоцны шинэчлэлийг хийсэн байв.

Хятадын цэргийнхний мэдэгдсэнээр, онгоц тээгч хөлгийг гол төлөв сургуулилалтын зорилгоор ашиглах гэнэ. Ойрын жилүүдэд хятадын мэргэжилтнүүд өөрийн хэд хэдэн онгоц тээгч хөлгийг бүтээхээр болсон байна. Хятад онгоц тээгч хөлөгтэй болсон нь бүс нутгийн хүчний харьцаанд мэдэгдэхүйц нөлөөтэй. Хятадын флот Номхон далайд гарч ирнэ гэсэн Японы түгшүүр ихээхэн нэмэгдэж байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж