Өвөр Монгол нь Хятадын газрын ховор элементийн үйлдвэрлэлийн хамгийн чухал төв юм. Хятад Улс цахилгаан бараа, хамгаалалтын систем болон байгаль орчинд ээлтэй, өндөр технологийн үйлдвэрлэлийн чухал түүхий эд болох 17 төрлийн газрын ховор элементийн дэлхийн хамгийн том нийлүүлэгч улс. Хятад Улс 2009 оноос эхлэн газрын ховор элементийн хууль бус үйлдвэрлэлийг зогсоож, зөвхөн цөөхөн том үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэл явуулах эрх олгосон нь импортлогч орнуудын зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Газрын ховор элементийн хамгийн том хэрэглэгч Хятад энэ салбарын үйлдвэрлэлд хяналтаа чангатгаснаас лантан, цери зэрэг зарим төрлийн ховор элементийн ханш 80 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.