
Уг асуудлыг анхааралдаа аван шаардлагатай байгаа хөрөнгийг ирэх оны төсөвт суулгаж, турбин генераторыг шинэчлэх ажлыг дэмжинэ гэдгээ Эрчим хүчний сайд илэрхийлсэн байна. Мөн “ДДЦС” ТӨХК-д ХБНГУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шинээр 35 мвт-ын хүчин чадалтай уурын турбиныг дулаан цахилгаан тоноглолын хамт суурилуулах төсөл амжилттай хэрэгжиж байгаа аж. Энэ ажил 2013 онд хийгдэж дуусах аж. Одоогоор барилгын өргөтгөлийн суурь цутгаж дуусаад шинэ турбины суурь цутгах ажлын эхний үе эхэлжээ. Эрчим хүчний сайдыг тус станцад ажиллах үеэр шинэ тансформаторийг ашиглалтанд хүлээн авсан байна. Турбин генераторыг суурилуулснаар тус станцын суурилагдсан хүчин чадал 35 мвт-аар нэмэгдэж, цаашид 50 хүртэл жил ашиглах баталгаа болж, жилд боловсруулах цахилгаан эрчим хүчний хэмжээ 415 сая кв/т цаг хүрэх гэнэ. Дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ ч адилхан хоёр дахин ихэсэх аж. Ингэснээр Дархан-Уул аймгийн цаашдын хөгжилд дулааны найдвартай үүсвэртэй болж, тэр хэвээр үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэх болно хэмээн “ДДЦС” ТӨХК-ий гүйцэтгэх захирал Б.Мандахбаяр салбарын сайддаа танилцууллаа.