Автобусанд чихэлдэн уцаарлаж, настангуудад суудал тавьж өгөхгүй худлаа унтах нь ичгүүртэй. Гудамж талбайд элдвээр аашлан, үдэш оройн цагаар хөдөө хөхөрч гадаа гандан байж эх эцгийнхээ явуулсан мөнгийг хэдэн шөнийн цэнгээний газрын орлого болгохоо юманд үл санана. Яг үнэндээ Монголын ирээдүйн сэхээтнүүд нэг иймэрхүү л бэлтгэгдэж байна.
Чех, Болгар, Унгар, Франц, Англи, Германы оюутнууд дэндүү ухамсартай. Тэд хүүхдийн, эмэгтэйчүүдийн, амьтны эрх, зарчмыг ягштал баримтална. Мөн бусдад маш хүндэтгэлтэй хандана. Хичээлээс гадна нийгэм олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог. Үүгээрээ нийгэмд танигдахыг эрмэлзэнэ. Хотын хөгжлийн гол илэрхийлэл болсон чулуун соёл буюу хөшөө дурсгал болон түүх соёлын дурсгалд гамтай хандах төдийгүй түүний түүхийг судалдаг. Ногоон байгууламжийг өөрсдийн үүрэг мэт байнга арчлан тордох нь их бахархалтай.
Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асран хамгаалагчгүй хүмүүст чиглэсэн хүмүүнлэгийн ажлыг өөрсдийн санаачилгаар зохион байгуулдаг. Чухам энэ бүхнийхээ аль заваар хичээлээ давтдаг нь ихэд сонирхол татна.