Олон улсын жазз хөгжмийн фестиваль Монголд эгшиглэнэ. “Их талын жазз” ТББ-аас зохион байгуулдаг “Их талын жазз” олон улсын жазз хөгжмийн наадам ирэх аравдугаар сарын 2-ноос эхлэн дөрвөн өдөр үргэлжилнэ.
Энэ удаагийн наадамд Австрали, Швед, Дани, БНСУ, БНХАУ, Франц, Монголын жазз хөгжмийн уран бүтээлчид оролцох юм байна. Зургаа дахь удаагаа болж буй уг наадмыг өмнө нь хоёр жилд тутамд зохион байгуулдаг байсан бол одоо жил бүр болж байх юм байна.
Наадамд оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдсэн учраас зохион байгуулагчид наадмын товоо ийнхүү өөрчилжээ. Мөн тус наадамд оролцохыг хүссэн монголын жазз хөгжимчин, уран бүтээлчдэд уг наадмын үүд хаалга нээлттэй аж.
Г.ДАША