
Дуучин Ж.Алтанцэцэгийг дуурийн дуучин гэдгийг зарим хүмүүс мэддэггүй. Тэгвэл дуучин бүсгүй мэргэжлийнхээ дагуу уран бүтээл хийхээр төлөвлөжээ. Одоогоор дуурийн хоёр, гурван дуу нь бэлэн болсон бөгөөд шинэ уран бүтээлээ “Up Music” продакшнтай хамтран ажиллаж байгаа гэнэ. Түүний Дашдондогтой хамтран дуулсан “Гэгээн муза-2009” наадмын “Гэгээн муза” дуу нь дуурийн дуу шиг их хоолой шаардсан сонгодог бүтээл болсон нь үзэгчдээс нэлээд магтаалыг хүртсэн. Ж.Алтанцэцэгийн шинэ сонгодог уран бүтээл удахгүй үзэгч, сонсогчдод хүрэх юм байна. Харин “Pro Sound” студийн хувьд “A Sound” хамтлагийн хоёр дахь бие даасан цомгийн бичлэгт ороод байгаа гэнэ.
М.Урин