Улаанбаатарт 8 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 8 хэм дулаан байна


2012 оны 09 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Говийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус, говийн нутаг болон Дорнод Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна . Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

2012 оны 9 дугээр сарын 26-наас 9 дүгээр сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи хугацааны эхээр говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

Ус цаг уурын хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж