
Есдүгээр сарын 19-ний орой хүүхдүүдийн гэдэс эвгүйрхэж хоножээ. Нэгэн зэрэг ийм олон хүүхэд хордлогод орсон байж магадгүй нөхцөл байдал үүссэнийг эцэг, эхчүүд үдийн хоолноос болсон байж магадгүй хэмээн үзэж байгаа аж. Ямартай ч тус сургуулийн 201 хүүхдийг эмчийн үзлэгт хамруулж, тухай өдөр сурагчдад өгсөн хоолны дээжийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвд хүргүүлжээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг маргааш хүргэнэ.
Т.МАША