Дархан-Уул аймгийн хэмжээнд ургац хураалт ямар байгаа талаар тус аймгийн ерөнхий агрономич О.Нэмэхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна. Тус аймгийн хэмжээнд ургац хураалт 32 хувьтай байгаа аж. Ургац хураалт жигд үргэлжилж байгаа бөгөөд аравдугаар сарын дунд үе гэхэд ургацаа хурааж дуусах боломжтой гэнэ. Харин буудайн борлуулалтын асуудал тулгамдаж байгаа асуудлын нэг болоод байгаа бөгөөд Тариалан эрхлэлтийг дэмжих сан улсын үрийн нөөц, аж ахуйн нэгжүүд буудай авч эхлээгүй байгаа учраас үтрэм дээр хураасан буудай дүүрчээ. Хэрэв ийм маягаар байдал үргэлжилбэл ургац хураалт тэр хэмжээгээр хойшилж магадгүй байгаа гэнэ. Тус аймгийн хэмжээнд 14 мянган тонн буудай хурааж авах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2000-5000 тонныг үрэндээ авч үлдэн, 9000-10000 тонныг Тариалан эрхлэлтийг дэмжих сан, хувийн гурилын үйлдвэрүүдэд өгөх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Э.САР