Европын холбооны Эдийн засгийн бодлого хариуцсан албаныхны өнөөдөр хийсэн мэдэгдлээр тус холбооны удирдлагууд ирэх жилийн төсвийг хэлэлцэж эхэлсэн байна. Ирэх оны нэгдсэн төсвийг батлахын өмнө албаныхан ийнхүү хэд хэдэн удаагийн төсвийн хэлэлцүүлэг хийх аж. Харин Европын хорооны урьдчилсан мэдэгдлээр 2014-2020 үн хүртэл нийтдээ 1,033 тэрбум евро буюу 1,337 тэрбум ам долларыг төсөвлөж байгаа гэнэ. Гэсэн хэдий ч Европын холбооны гишүүн Их Британи тэргүүтэй бусад улсын Засгийн газраас ойролцоогор 100 тэрбум ам доллараар ирэх жилийн төсвийг нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн үзэж байгаа юм байна. Шинжээчдийн үзэж буйгаар Европын холбооны гишүүн орнуудын удирдагч нарын баталсан санхүүгийн гэрээ хэлэлцээр нь төсөв хэтрүүлэхгүй байх журмыг голчлон баримталдаг аж.
Э.Анхтуяа