“Korean Air”-ын зорчигч онгоцонд амьсгал хураажээ

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

“Korean Air”-ын зорчигч онгоцонд амьсгал хураажээ

БНСУ-ын “Korean Air” онгоцны нислэгийн үеэр 64 настай эмэгтэй амьсгал хураасан тухай “New York Daily News” сайт мэдээлжээ. “Korean Air”-ын Сөүл-Нью Йоркийн чиглэлийн онгоц Кеннедигийн нэрэмжит олон улсын нисэх буудалд өчигдөр өглөө газардсаны дараа зорчигчийг түргэн тусламжийн эмч хүлээн авсан боловч яаралтай тусламж үзүүлэхэд хэтэрхий оройтсон байжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр энэ хэрэг золгүй явдал байсан бөгөөд эмэгтэйн зүрх нь хаагдсан бололтой. Харин зорчигч онгоцонд амьсгал хураасан дээрх хэргийн талаар “Korean Air” ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж