Хууль бус ан агнуурын талаар ухуулга хийв

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Хууль бус ан агнуурын талаар ухуулга хийв

Өнгөрсөн долоо хоногт Архангай аймгийн Цэцэрлэг суманд Байгаль хамгаалах мэргэжлийн байцаагчид шалгалт явуулсан байна. Тэд тус сумын Хонгор  багийн  Тогооны өвөр, Тарх, Хар Овоо, Буурал Цохио зэрэг газарт хууль бус агналттай тэмцэх шалгалт явуулсан байна. Ингэхдээ  тус сумын дунд суруулийн долдугаар ангийн гурван бүлгийн  сурагчдыг  уг шалгалтад  дайчлан, хамтран ажиллажээ. Шалгалтын ажлын хэсгийнхэн болон сурагчид  250 гаруй урхи түүж, айлуудад, сурталчилгаа хийсэн  байна. Шалгалтаар тарвага  агнахыг завдсан болоод агнасан 12 зөрчлийг  илрүүлжээ. Тус суманд тарвага ихэсч, үүнийг улмаас  нутгийн иргэдээс гадна хил залгаа сумын иргэд ирж, хууль бус агналт хийж  байгааг газар дээр нь илрүүлж,хууль бус агналтыг зогсоох арга хэмжээг зохион байгуулсан  байна.

                                                                                                                                              Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж