Швейцарт олон нийтийн газар тамхи татахыг хориглох тухай хуулийг олон нийт дэмжсэнгүй. Энэ асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан боловч дийлэнх нь татгалзжээ. Женев хотын иргэд тамхины хоригийг таатай хүлээн авсан ч санал асуулгын үр дүн сөрөг гарчээ. Швейцарт зочид буудал, ресторан, бааранд тамхи татах тусгай өрөө гаргасан байдаг ч энэ нь тухайн үйлчилгээний газрын ажилчдын эрүүл мэндийг хордуулдаг гэх шүүмжлэл тасардаггүй аж. Тамхинд хориг тавих тухай бүр хоёр жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ч тамхи үйлдвэрлэгчдийн лоббигоор энэ асуудал хойшлогдсоор өдийг хүрчээ.
Женев болон өөр долоон мужид олон нийтийн газар тамхи татахыг хориглосон өөрсдийн журамтай боловч бусад жижиг мужуудад ийм хориг байдаггүй байна.
Санал асуулга явуулахын өмнө Женевийн эмч нарын холбооны гишүүн, доктор Жан Чарльз “Жижиг мужуудад олон нийтийн газар тамхи татахыг хориглох тухай журам хэдийн үйлчилж эхэлсэн. Зүрх судасны өвчин, уушгины төрлийн эмгэгийн эмчилгээ үйлчилгээ 20 хувиар буурсан үзүүлэлт гарсан нь үүний нэг жишээ” хэмээн ярьжээ.
Н.ЭНХ