Төмөр бетон тулгуурын үйлдвэр ашиглалтад оржээ

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Төмөр бетон тулгуурын үйлдвэр ашиглалтад оржээ

Дархан-Уул аймагт
төмөр бетон тулгуурын үйлдвэр  шинээр нээгджээ. БНХАУ-ын хөрөнгө
оруулалттай “Си Эм Пи Ай” компани 9-12 метрийн урттай төмөр бетон
тулгуурыг зах зээлд нийлэх гэнэ. Тэд цахилгаан дамжуулах шугамын шон
үйлдвэрлэдэг учраас гол захиалагчид нь төвийн бүсийн цахилгаан дамжуулах
компаниуд байх аж. Тус үйлдвэр элс хайргаа Дарханаас, арматур төмөр
материалуудаа Хятад улсаас авдаг бөгөөд жилд 5000 тулгуур багана
үйдвэрлэх хүчин чадалтай аж. Одоогоор үйлдвэрийн нэг ээлжинд 22 хүн
ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрлэл жигдрээд ирэхээр 45 хүн болж нэмэгдэх
гэнэ. Дархан-Уул аймагт хойд бүсийн эрчим хүчний байгууллагуудын гол
хэрэглээ болсон хүчитгэсэн төмөр бетон тулгуурын үйлдвэрийг ашиглалтад
оруулж байгаа нь модон тулгуурыг халж, мод огтлохоос сэргийлэх давхар ашиг тустай болж байгаа хэмээн  darkhantimes.mn сайтад мэдээлжээ. 

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж