Английн нэрт жүжигчин Хелен Миррен хатан хаан II Элизабетийн амьдралаас сэдэвлэсэн “The Queen” киноны ээлжит шинэ цуврал ангид дахин тоглох болсныг театр, киноны нэрт найруулагч Стивен Доллри өнөөдөр мэдэгджээ. Найруулагчийн хэлснээр хатан хааны тухай өгүүлэх уг киног “West End” продакшнаас эрхлэн гаргаж байгаа бөгөөд зохиолч Петер Морганий “The Audience” зохиолоор найруулан тавьж аж. Түүнчлэн уг кино нь хатан хаанаас гадна хаант улсын түүхэн замнал, 12 ерөнхий сайдуудын талаар өгүүлэх түүхэн сэдэвт уран бүтээл юм. Учир нь Морган энэхүү зохиолдоо Английн улс төрийн амьдралыг ард түмэнд илүү ойр харуулахыг зорьсон аж. Гол дүрийн жүжигчин болох өдгөө 67 настай Хелен Миррен 2007 оны Оскарын шагналт, чадварлаг жүжигчдийн нэг бөгөөд 2010 онд мөн Оросын алдарт зохиолч Лейв Толстойн эхнэрийн дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшиж байсан юм. “The Queen” кино 2013 оны хоёрдугаар сарын 15-нд нээлтээ хийх ажээ.
Э.Анхтуяа