Нийслэлийн 373 жилийн ойг иргэдийн баяр болгоно

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Нийслэлийн 373 жилийн ойг иргэдийн баяр болгоно

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргаж, нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 373 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүү ахлан ажиллах юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Ажлын хэсгийнхэн хуралдаж, нийслэлийн 373 жилийн ойн баярыг иргэддээ ойртсон, гэр хорооллынхон руу хандсан, бүх насныхны оролцоог хангасан, үргүй зардлыг хэмнэсэн байдлаар зохион байгуулахаар Ажлын хэсгийн гишүүд санал нэгджээ. Ажлын хэсэг энэ долоо хоногт дахин хуралдаж, ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэх юм байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж