Эмигийн нөхөр хэвлэлд

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Эмигийн нөхөр хэвлэлд

Грэммийн таван удаагийн шагналт, Британийн нэрт дуучин Эми Уайнхаусийн экс нөхөр Блайк Фиелдэр эхнэрийнхээ талаар анх удаа “The Sun” сэтгүүлд  ярилцлага  өгчээ. Тэрбээр Эмиг эмнэлэгт хүргэгдсэн гэж сонсоод амьсгал хураах мөчид нь хамт байсан гэнэ. Блайк ярилцлагадаа “Эми нас барахаасаа өмнө мансууруулах бодис  маш ихээр хэрэглэх болсон ч энэ талаар Эмид ойр дотныхон нь үргэлж  хэлдэг байсан” гэжээ. Учир нь өнгөрсөн жил таалал төгссөн алдарт дуучны цогцсонд задлан шинжилгээ хийхэд архины гүн хордлогод орсон гэсэн дүгнэлт гарсан юм. Түүнчлэн тэр “Эмигийн үхэлд мансууруулах бодис хамгийн их нөлөөлсөн ч түүний хийсэн үйлдлийг зөвтгөх аргагүй юм. Бидний харилцаа бас л энэ шалтгаанаар дуусгавар болсон. Сүүлдээ Эми мансууруулах бодисноос хэтэрхий хараат болж, өөрөө өөрийгөө үнэлэхгүй байгаа юм шиг надад санагдсан ” гэжээ. Харин Блейк хулгайн хэргээр 32 сарын турш шоронд хоригдож, сарын өмнө  шоронгоос суллагдсан байна. Тэр гурван жилийн өмнөөс одоогийн эхнэр 34 настай  Сара Эспинитэй гэрлэсэн бөгөөд хосууд нэг хүүхэдтэй гэнэ.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж