Америкт төгсөгч Монголчуудын холбоо, АНУ-ын Элчин сайдын яам, “Түгээмэл” төв ТББ-тай хамтран “Хүртээмжтэй орчныг хүн бүхэнд” хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдийг дэмжих хэлэлцүүлгийг есдүгээр сарын 26-ны өдөр 14.00-17.00 цагт өрнүүлэх гэж байна. Хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газрын гишүүд, компанийн удирдлага, хүний нөөцийн ажилтнууд оролцох гэнэ. Энэ үеэр,
- Аюулгүй, хүртээмжтэй орчинд амьдрах Монгол хүн (дэд бүтэц, зам, нийтийн тээвэр, барилга байгууламж)
- Хөгжлийн бэрхшээл, нас хүйс, шашин шүтлэг, үзэл баримтлал, үндэс гарлаараа өөр ч хүн бүхэн адил тэгш эрхтэй
- Нуугдмал авъяас, чадвар бол шавхагдашгүй хүний нөөц юм
- Хамгийн хүнлэг, ээлтэй орчинтой байгууллага, компани байх итгэл үнэмшлийн тухай мэтгэлцэж, “Аюулгүй орчинд амьдрах Монгол” зорилтыг хэрэгжүүлэхэд санал бодлоо илэрхийлэх юм байна.