Японы үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Японы үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээжээ

Хятад болон Япон улсуудын хооронд дэгдсэн Дяоюйдао (Японоор Сенкаку) арлын маргаанаас болж дэгдсэн Хятадын ард иргэдийн эсэргүүцлийн дайралтад өртөн үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан Японы  автомашин үйлдвэрлэгч “Toyota”, “Honda” зэрэг компаниуд байдал намжмагц дахин үүд хаалгаа нээж, хэвийн ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн эхээр болсон Хятадын үндсэрхэг иргэдийн эсэргүүцлийн жагсаал нийт 50 гаруй хотод өрнөж, уурссан хүмүүс  Японы хэмээх тодотголтой бараа бүтээгдэхүүн, автомашинуудыг галдан шатааж, үйлдвэр, ресторанууд руу халдсан билээ. Мөн Сенкаку арлыг Япон улс худалдан авсан талаар мэдээлэл тархмагц Хятадын ард иргэдийн эсэргүүцэл дээд цэгтээ тултал нэмэгдэж, Японы Элчин сайдын машин руу халдсан хэрэг гарсан юм. Харин дээрх хүчирхийлэл, дайралтын эсрэг Япон улсын зүгээс Хятад улсаас хохирлын мөнгө нэхэмжлэх тухай мэдэгдсэн билээ. Гэхдээ ямартай ч байдал өнгөрсөн долоо хоногийн сүүлээр намжиж, өнгөрөгч баасан гаригт Японы автомашин үйлдвэрлэгч “Honda” компаний Хятад дахь салбар дэлгүүрүүд үйл ажиллагаагаа дахин сэргээсэн байна. Харин өнөөдрөөс “Toyota Motor” компани  Хятад дахь бүх үйл ажиллагаагаа дахин явуулж эхэлсэн тухайгаа мэдэгджээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж