Ховдын алим хэмээн хуурах болжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Ховдын алим хэмээн хуурах болжээ

Хүнсний ногоо худалдаалагчид “Ховдын алим” гэж хэрэглэгчдийг хууран, алим борлуулах болжээ. Энэ жил Баян-Өлгий, Ховд, Дархан-уул аймагт алимны тариалалт өмнөх оныхоос нэмэгдээгүй бөгөөд 10 орчим тонн ургац хураах урьдчилсан дүн гарсан байдаг байна. Алимны тариалалтын 90 гаруй хувийг Баян-Өлгий аймагт тариалдаг бол Ховд аймгийн Булган суманд  хувь хүмүүс жилдээ хоёр тонн орчим алим хураадаг бөгөөд энэ нь Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлэгддэггүй юм байна.  Тээвэрлэх бололцоо ч байхгүй талаар албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Харин есдүгээр сарын 15-ны байдлаар  Монголын хилээр 2114 гаруй тонн  алим орж ирсэн байдаг бөгөөд үүний 72 хувь буюу 1524 тн алимыг БНХАУ-аас нийлүүлсэн байдаг байна. Алимны нийлүүлэлт эрс нэмэгдсэн нь жимс худалдаалагчдыг бүтээгдэхүүнээ борлуулахдаа янз бүрийн арга хэрэглэхэд хүргэсэн байж болох юм. Иймээс “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар”-аас Улаанбаатар хотын гудамж, талбайд  “Монгол алим”, “Ховдын алим”  хэмээн  нэрлэн, худалдаалж байгаа алимыг Монголын хөрсөнд ургаагүй, Хятадаас оруулж ирсэн болохыг сануулан, сэрэмжлүүлж байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж